Энэ сард би үнэн хямарчийнэ. Бүтэж байгаа юм үнэндээ алга аа. Авдаг цалингаасаа давсан өр тавьж, айл гэр үймүүлсэн хэл аманд орж, архи уусан гэж худал мэдээ даргын чихэнд хангинаж, аавдаа ачлалгүй, ээждээ энэрэлгүй болохоо харуулж за за ер нь гялтайх зүйлгүй сар байлаа. Хийж буй ажилдаа ч сэтгэл гаргахгүй, хэл амнаас салсангүй. Бүх зүйлийг үзэн ядаж, уурлаад байх юм. Гэвч энэ бүхэн зөвхөн өөрөөс минь үүдэлтэй дээр үнэлэлт өгч, засрал хүмүүжил авч байгаа зүйл алга аа. Ёстой л нөгөө тэнэгийн дотор амгалан гэгч л энэ болтой. Уучлаарай аав аа , ээж ээ. Ухаарч байна аа ажлын хамтрагсад аа. Уусан зү...