Ижийн минь хайр газарт шингээгүй..........

2011-10-24,11:25
Өргөст навчис хуйсагнан тэртээ алсрах намраар
Өнчин сэтгэлийг жиндээж хяруу мөнгөрөх цагаар
Өтөл тогоруун дуутай бүүдэг тэнгэрийн дор
Өнө оршихгүй жамыг зүхэж явна аа. Хүү нь

Энэ л өдрийг ирэхгүй юм шиг бодож
Эрхэмсэг өдрүүдийг эгэлд тооцож
Эцсийн нар жаргадаггүйд итгэж
Ээжийнхээ дэргэд танхи явж ээ. Үр нь

Эцгийн яс, эхийн махаар бүрдсэн билээ л бидэн
Эргээд ач хардаггүй билээ л тэд минь
Эргэх цагийн гудиггүй салхинд гандаж
Элсэн сэмрэх шиг асгарч явж дээ нас нь. Таны минь

Ижийн минь хайр газарт шингээгүй
Их бодлын зүрхэн чинадад минь
Эр заяаны тэнхлэг ахад минь
Ээл бүлээн хонгорхон дүү нарт минь үлдсэн шүү. Ээж ээ.................

бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1173 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

mundag ymooo. eej aawiigaa sanajina shuu уйлах
Baku (зочин) хэзээ бичсэн: 17:10, 2012-05-18 | Холбоос | |
Сэтгэгдэл
Гоё шЮлэг байна
Erka (зочин) хэзээ бичсэн: 13:39, 2011-11-01 | Холбоос | |
Good job! гоё шүү
Ууганаа хэзээ бичсэн: 22:28, 2011-10-26 | Холбоос | |
Баярлалаа
Баярлалаа найзууд аа. Хичээж л явна даа
Чойрын Хүү хэзээ бичсэн: 09:35, 2011-10-26 | Холбоос | |
goy bichjee. eejiigee sanachihlaa
ulaankaa (зочин) хэзээ бичсэн: 21:03, 2011-10-25 | Холбоос | |
Чиний Сэтгэл нэвт үнэртэж байнаа эндээс.
Цагаан хараацай хэзээ бичсэн: 20:45, 2011-10-25 | Холбоос | |



:-)