Монголжингоод би хайртай.......
2011-03-07,11:45
Буян нүгэл орчилдсон зэвхий саарал хорвоод
Буугаад мордох зэрвэсхэн үедээ бүлээн хайраа ивэлгэж
Буцааж нэхэхгүй өглөгч зангаар бүгдэд харамгүй түгээж
Будант орчлонгийн өнгийг цагаан сүүгээрээ сүлэхээр
Бүсгүй танхи заяанд Бурханы зараалаар ирсэн
Бүрэг ичимхий дүртэй Монголжингоод би хайртай.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
монголжингоо гэдэг иргэншил сонсоогүй шд
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 18:19, 2011-03-07 | Холбоос | |
Нэрэндээ биш иргэншилдээ байгаа юм аа
Чойрын Хүү хэзээ бичсэн: 17:01, 2011-03-07 | Холбоос | |
Тийм нэртэнгүүд цөөхөн шдээ... Чхүү мээн...
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 16:54, 2011-03-07 | Холбоос | |
Миний Монголын бүх Монголжингоодоо баярын мэнд шүү
Чойрын Хүү хэзээ бичсэн: 16:42, 2011-03-07 | Холбоос | |
кккк. Монголжингоо гоё нэр байна шүү
Зочин хэзээ бичсэн: 16:21, 2011-03-07 | Холбоос | |
Тэгнэ ээ Жигүүр ээ. Хайрлаж явна аа. Бүх сайхан эхчүүд, эмэгтэйчүүдээ хайрлана. Бас залуухан охид хүүхнүүдээ ч бас. Тэр дундаас ижийгээ илүү хайрлана аа
Чойрын Хүү хэзээ бичсэн: 14:29, 2011-03-07 | Холбоос | |
Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрэхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрэхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 13:04, 2011-03-07 | Холбоос | |