Сайн байна уу хонгор минь. Баяртай. Сайхан бүхнийг, аз жаргалтай хамт хүсье...

2010-11-03,16:44
Сайн уу хонгор минь. Юун түрүүнд тав, зургаан жилийн амьдралд тань сайхнаасаа илүү муу муухай дурсамж үлдээж, зовлонгын амтыг эрт мэдрүүлсэн дээ хүлцэл өчье. Би энэ бүхэнд намайг уучлаасай гэж хүсэхгүй ээ. Уучлалаа гээд тэр цаг хугацаа эргээд ирэхгүй учраас. Би таны өмнө уучлаж болшгүй алдаа хийсэнээ насаараа мартахгүй өөрийгөө шийтгэж амьдарна аа. Чи минь одоо миний хайр гэсэн цаламнаас гараад өөрийнхөө эрх дураар жаргалын гэгээтэй замаар итгэл төгсхөн алх даа. Тэр сайхан залуугын хайр халамжид итгэн ирээдүйгээ үргэлж сайхнаар төсөөлөн амьдараарай. Миний өөрийг тань гэсэн сэтгэл хэзээд унтрахгүйгээр өчүүхэн зүрх, өөрийн минь бодолд үргэлж бадарсан хэвээрээ байх болно оо. Надад өнгөрсөн бүхэн сургамж болон үлдэж, жаргалтай дурсамжуудаараа өөрийгөө тэтгэн амьдарна аа. Баяртай гэж хэлэхэд хүнд байдаг. Гэхдээ нэгэнт ийм болсон амьдралд одоо баяртай, аль сайхан бүхнийг хүсье гэж хэлэх цаг нь болсон бололтой. Холд ч, ойрд ч, хэний ч дэргэд миний бие байх нь хамаагүй. Харин сэтгэлд минь өөрийн тань аль нандин бүхэн үргэлжид үнэтэй, мартагдашгүй дурсамж болон орон зайгаа эзэлсэн хэвээрээ байх болно оо.
Ай Оюунанаа
Алдрай багын аминхан эрдэнэ минь
Адтай насны одтойхон дурлал минь
Аавын гэрт ирээгүй аз жаргалын хэлтэрхий минь баяртай..................  Таныг хүндэтгэсэн : С.Булган
бичсэн: Чойрын Хүү төрөл: Бодол | (46) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 520 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Дурсамжаа сайхан цомог болгоод хааяа даа нэг үзэж сэтгэлээ сэргээж амьдардаа ярзайтал инээх
Чойрын Хүү хэзээ бичсэн: 13:31, 2011-02-09 | Холбоос | |
Chamdaa az jargal husiy.Boginohon ch gesen az jargaltai ter odruudee martahgui.G-d
maanii хэзээ бичсэн: 13:18, 2011-02-09 | Холбоос | |
Сэтгэлийнхээ хаалгыг чимээгүйхэн хаахад хүндхэн байдаг ч ийм шийдвэр гаргасны дараа бөөн хар юм нуруунаас аваад хаячих шиг л сайхан даа
Тэр нэгэн... (зочин) хэзээ бичсэн: 20:42, 2011-01-21 | Холбоос | |
Үдэх гоё гэж үү Цээгий ярзайтал инээх
Луначка нь мундаг шүү smug
Чойрын Хүү хэзээ бичсэн: 12:19, 2010-11-29 | Холбоос | |
ТАНД ӨӨРТ ТАНЬ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ...
ТЭР ЭМЭГТЭЙД ХАРИН ХҮСЭХГҮЙ ЭЭ...
ЯАГААД ГЭВЭЛ ТА ТҮҮНДЭЭ БҮХИЙ Л САЙН САЙХНЫГ ХҮЧИХСЭН БЛХР... ярзайтал инээх
luna хэзээ бичсэн: 20:18, 2010-11-25 | Холбоос | |
эр эм гэтгүй бүгд болку бүткү байгаа хайрыгаа ингэж сайхан сэтгэлээр үддэг бол их гоё юмда баярлах
arch_tseegii хэзээ бичсэн: 10:39, 2010-11-24 | Холбоос | |
тэр ч тийм шөө, 20настай өөртөө итгэлтэй харьцааны соёлтой...хахахаха уншсан юм бага болохоор л тэгдэг байхдаа. эш үзүүлдэг болсон.
Зочин хэзээ бичсэн: 15:07, 2010-11-05 | Холбоос | |
rolling on the floor Энэ апшот ч хүүхдээрээ юмаа. Хөөлхөөн
LetMaidar хэзээ бичсэн: 15:02, 2010-11-05 | Холбоос | |
Upshot_gp
Дурлалд цадах юм бол шүлэг ч гарахгүй л дээ-майдар гуай нээрээ шүлэг гардаггүй юм уу? сонин л юм. cool
Зочин хэзээ бичсэн: 14:54, 2010-11-05 | Холбоос | |
Бичнэ ээ хө. Ойрд заваар маруухан байна өө. Тэгж байгаад жаал зуул юм хийх л санаатай ярзайтал инээх
Чойрын Хүү хэзээ бичсэн: 14:44, 2010-11-05 | Холбоос | |
Чойрын Хүү одоо Бадарчин, Дэлхийн монгочууддаа юм бичихгүй юмуу? санаа зовох
LetMaidar хэзээ бичсэн: 13:46, 2010-11-05 | Холбоос | |
Зааны хүзүү богино тэ хэхэхэ
Өөдрөг байхгүй л энэ тоост орчлон чинь тоосоороо булаад алга болгочийшд
Чойрын Хүү хэзээ бичсэн: 13:44, 2010-11-05 | Холбоос | |
Харамсалтай, гэхдээ амьдрал баялаг, эр хүний зам урт гэдэг, бид амьдрах л болно, өөдрөг залуу шүү
sitgel хэзээ бичсэн: 12:50, 2010-11-05 | Холбоос | |
Миний дурлалд цадах болоогүй байх өө Дао минь хэлээ гаргах
Чойрын Хүү хэзээ бичсэн: 15:26, 2010-11-04 | Холбоос | |
мэдээж миний хэлсэн үг биш. кэкк. чойрын хүү хэмээх ганцхан хувь хүний дурлалд цадах болоогүй хорвоо гэж л гасалж байна :р

мэдээж жокэ
dao хэзээ бичсэн: 15:20, 2010-11-04 | Холбоос | |



:-)