Мартахын аргагүй...

2010-10-12,21:57
▌.
Мартахын л аргагүй миний л амраг нь
Марал цагаахан шөнийн уянга нь л билээ л
Манант цэнхэрхэн нугын уясал нь л билээ л
Магтаал багахан шүлгийн уярал нь л билээ л
Мартахын л аргагүй миний л амраг нь

Санахгүй л байхын аргагүй миний л амраг нь
Салхин сайвар намрын гуниг нь л билээ л
Саран бүүдийсэн тэнгэрийн од нь л билээ л
Самсаа шархируулсан хагацалын дурсамж нь л билээ л
Санахгүй л байхын аргагүй миний л амраг нь

▌▌.
Тэргэл сар шиг миний л зүрхэнд мандсан
Тэр л нэгэн бүсгүйг хэний ч охиноор орлуулахгүй
Тэнэглэл дүүрэн орчлонд тэнэж би төөрлөө ч
Тэнгэрийн доор мөнхрөх хайраа бөхөөхгүй

Ганц л олдсон эрдэнээ гараасаа унагаж гээсэн тэр л үеээ
Галав эрин юүлтэл, гантиг чулуун доор ортлоо зүхнэм
Галын бурхад далласан чамайгаа гэрийн бурхан болгож чадаагүй тэр л хугацааг
Газар эргэж, тэнгэр нуртал голт борхон зүрхэндээ шигтгэнэм.
▌▌▌.
Би бий үгүйн орчлонд чамаараан дандаа дутдаг
Билэг төгсхөн зүүдэндээ битүүхэн жаргаж хонодог
Биелж босоогүй амьдралаа мөрөөдөлдөө чимдэг
Билгүүн гоо чинийхээ замыг засан залбирдаг аа.  Тийм ээ би одоо ч чамдаа хайртай. Хэн нэгэн эмэгтэйг чамайгаа хайрласан шиг хайраар хэзээ ч хайрлахгүй. Хайрлаж чадах ч үгүй билээ л.
бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (21) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 460 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Тийм гэж үү харин ч гоё л бичдийн байна лээшд би харин зүгээр л нэг шүлгэнд дуртай нөхөр байгаан
Чойрын Хүү хэзээ бичсэн: 17:11, 2010-10-15 | Холбоос | |


мань бол зүгэээр халтуурчин ш дээ. гайхах гайхах
amanjinka хэзээ бичсэн: 17:08, 2010-10-15 | Холбоос | |
өөрөө бас шүлгийг ургсгах юм аа тэ ярзайтал инээх
Чойрын Хүү хэзээ бичсэн: 17:06, 2010-10-15 | Холбоос | |
хэ хэ мань мэт нь ая хийх авьяас ноль шүү дээ. dont tell anyone
amanjinka хэзээ бичсэн: 17:04, 2010-10-15 | Холбоос | |
Ая хийгээд өгөхгүй бээз хэхэхэ
Чойрын Хүү хэзээ бичсэн: 17:02, 2010-10-15 | Холбоос | |
Яг л дуу шиг гоё шүү
amanjinka хэзээ бичсэн: 16:57, 2010-10-15 | Холбоос | |
хэхэхэ гэцүү байна уу хэлээ гаргах
Чойрын Хүү хэзээ бичсэн: 16:56, 2010-10-15 | Холбоос | |
ymar getsuumbe end tendgui l emzeg sedev.
goy bnaa goy bn.
Зэрэглээ хэзээ бичсэн: 16:50, 2010-10-15 | Холбоос | |
Дуу болох болов уу улайх
Чойрын Хүү хэзээ бичсэн: 16:50, 2010-10-15 | Холбоос | |
дуу болмоор мөртүүд бна даа
amanjinka хэзээ бичсэн: 16:29, 2010-10-15 | Холбоос | |
hey,hvnii ner ashiglahaa boliii,deer bgaaa zochin Garin aaaa ууртай
Garin хэзээ бичсэн: 19:16, 2010-10-13 | Холбоос | |
hvleeseer bgaad gantsaar otlohbii dee choiriin hvv
Garin (зочин) хэзээ бичсэн: 18:28, 2010-10-13 | Холбоос | |
Баярлалаа Гарин аа. Тэгүүл сайхан л байна хэхэхэ
Чойрын Хүү хэзээ бичсэн: 13:55, 2010-10-13 | Холбоос | |
Odoo ch tvvndee hairt bdag gedg chin ih sain bna,tsag hygastaa bvhniig haryylna,margaash yu bolohiig hen ch medehq,magadq ter cham dr ooroo hvreeed l irne,tiimees hairandaa vnench bgaarai, баярлах
Garin хэзээ бичсэн: 13:30, 2010-10-13 | Холбоос | |
Бас нэгэн шархалсан зүрх шаналсан сэтгэл, Урсгасан уянгалаг үг...

хайрлаж ханадаггүй зүрх гэж байх
Шархалж дуусдаггүй бие гэж байх
Харамлаж бардаггүй сэтгэл гэж байх

Энэ хайр нь харилцан байсан бол гоогоо байхгүй юу. smug smug smug
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 13:25, 2010-10-13 | Холбоос | |



:-)