Тал нутагт минь ирэх намар...
2010-10-06,12:47
Эргэн хурган хоргодох нялххан дэгдээхэй
Эмжээр сэмлэн аяглан ирвэлзэх салхин
Ээл бүлээхэн наран тушаа хөврөх цуваа
Энэ тал нутагт минь намар ирсэний дохио
Шархан дэрс, борогхон өвсөн найгаад л
Шанд бараадсан айлууд хаяа холдон нүүгээд л
Шатаам халах наран шартаа юу гэлтээ мэлийгээд л
Шаргалхан тал нутагт минь намар ирсэний дохио
Гүүн зэлэн дээр өнжих унага босоо зүүрмэглэж
Гүүргийн дуутай хонины бэлчээрт сэтгэл налайж
Гүнгэрваатай бурхадын тахил өрөмтөн хөөрч
Гүйгүүл тал нутагт минь намар ирсэний дохио
Царцаан царгиа алсарч, унага тамганы найр эхлэж
Цайдамын цагаан нуур шувуудаа үдэн эзгүйрч
Цантаж бөмбийсөн морины зоо шиг толгод жиндэж
Цагаан тэмээтийн талд намар ирсэний дохио

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Bi ch bas nutgaan sanachlaa. oird nutag yavaagui. Shan shuleg bna Amjilt shuu
Bilguudei хэзээ бичсэн: 12:44, 2010-11-01 | Холбоос | |
Íóòãûíõàà òóõàé áè÷èõã¿é áîë ìóóõàé áèääýý. Äàíäàà ë õàéð äóðëàë, ýýìýãòýé õ¿í ãýæ áàéõààð õýõýõý
Чойрын Хүү хэзээ бичсэн: 22:16, 2010-10-31 | Холбоос | |
LUK (зочин) хэзээ бичсэн: 15:31, 2010-10-15 | Холбоос | |
MUNDAG MUNDAG
Зочин хэзээ бичсэн: 15:31, 2010-10-15 | Холбоос | |
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 13:00, 2010-10-08 | Холбоос | |
Сайхан болжээ. Уншаад сэтгэл сэргэж байна,хө. Хөдөө яваад ирсэн мэт
boldbaatar хэзээ бичсэн: 12:30, 2010-10-08 | Холбоос | |