Би нутгаан эргэлээ........

2010-10-06,12:46
Цоорхойн рашаанаасаа дотроо дэвтээж
Цайдамын нуурнаасаа доголоон тэгшилж
Цагаан тэмээтийн дэрсэнд гунигаан тээглүүлж
Царцаагын энгэрт өвгөдөөн эргэлээ. Би нутгаараа явлаа

Хүрээн ногооны шагшуурганд шувуудтай дууллаа
Хүхээгийн голын зүлгэнд хүүхэд насаан дурслаа
Хүрэн улаахан чулуудтай хөлөөн ханьсууллаа
Хүн хүний нутгаан гэх сэтгэлийг өөрөө мэдлээ

Үлгэрт гардаг өвгөн Сүмбэр минь өвөртөлж хонолоо
Үүлсийг хормойдох Сансар хайрхан минь өглөө сэрээлээ
Үд дундын морин салхин Чойрын Богдод минь мөргүүллээ
Үлэмж яруухан миний л нутаг хүүгээн тэтгэж өндийлгөлөө.

Би нутгаан эргэлээ.
Билигт өдрийн нарыг тойруулж эргэлээ
Бичигт судрын насыг төөрүүлэн эргэлээ
Бий үгүйн зовлонт хорвоод би нутгаан насаараа эргэнэ ээ.........
бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (12) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 499 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Чамтай цуг нутгаа нэг эргэлээв. баярлах
LetMaidar хэзээ бичсэн: 10:08, 2010-11-10 | Холбоос | |
Hi..
and ih goyo bichej ee..
bvgd taalagdlaa. Amjilt hvsey andaa гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 23:20, 2010-11-09 | Холбоос | |
Çýðýãëýýãèéí òýð ø¿ëãèéã óíøñààí. Ñàéõàí ø¿ëýã áàéíà áèëýý гоё шүү
Чойрын Хүү хэзээ бичсэн: 22:16, 2010-10-31 | Холбоос | |
Зэрэглээ хэзээ бичсэн: 14:10, 2010-10-07 | Холбоос | |
Мөнгө хэлбэрээ өөрчиллөө та түрүүвчээ өөрчилсөн үү гээд рекламдаад байнашд цаана чинь. Түрүүвчнийхээ кодыг явуулчих би шилжүүлчихье тэврэлт
Чойрын Хүү хэзээ бичсэн: 16:43, 2010-10-06 | Холбоос | |
баярласныхаа мөнгийг.... хэлээ гаргах
luna хэзээ бичсэн: 16:33, 2010-10-06 | Холбоос | |
Баярлалаа Луна ярзайтал инээх
Чойрын Хүү хэзээ бичсэн: 16:23, 2010-10-06 | Холбоос | |
ёооё ямар гоя бичсийн....
нүдэнд харагдтал...... гоё шүү
luna хэзээ бичсэн: 16:12, 2010-10-06 | Холбоос | |
Ажлаан ч хийнэ нутгаан ч эргэнэ ээ хэхэ
нутгын минь чулуу, цэцэгс, салхи нь хүртэл намайг хурцалж, зөөллөж хүн болгож байгаамаа
Чойрын Хүү хэзээ бичсэн: 13:48, 2010-10-06 | Холбоос | |
ажлаа хийгээчээ дэмий тэнээл яваад байхын энтр ккк
dao хэзээ бичсэн: 13:33, 2010-10-06 | Холбоос | |
shulgiig chin unshaad nutgaan bi sanlaa.ogloo ert bosdog uchir sansar uul chamaig sereedeg ym bn tee
bi bish (зочин) хэзээ бичсэн: 13:22, 2010-10-06 | Холбоос | |
алга ташилт
EDUCATION хэзээ бичсэн: 13:03, 2010-10-06 | Холбоос | |



:-)