Сүүлчийн шөнө....
2010-09-13,17:38
Давчуухан хугацаатай богинохон үдэш
аадар бороо шиг асгарсан тачаал
Дахин ирэхгүй ахархан жаргал
анхны шөнө шиг ариухан үйлтгэл
Шингэн дуу, нүцгэн бие
тэсгэл алдуулсан тэнгэрлэг бүсгүй
Шимэх уруул, нүгэлгүй бодол
тэвэр багадсан тэнхлүүн хүсэл
Орчлонг умартан, хүсэлдээ мансууран
тэмүүлэл дүүрэн харцаар тэвэрч
Огторгуйд уусан, дуу алдуулан
тэмдэг үлдээн биесээ шимж
Маргаашийн учрийг мартан цэнгэж
ум зандан ур цэцэглүүлж
Маргашгүй үнэнийг магад орхиж
уран бэлэгсийг учруулан эвлүүлж / дутуу /
Үүнийг гүйцээж чаддаггүй ээ.....
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
за даан ч тийм байх аа. Би бас мэдээд байсын. Цаанаа тэр нэг бичлэгийн хөг нь өөр байсымаа хм
Р.Чойном гэдэг агуу хүний төрсөн нутагтай зэргэлдээ ойрхон нутагшд. Хэнтий аймгийн Дархан сум болбоос аугаа яруу найрагчийн нутаг бөгөөд миний өсөж өндийсөн нутагтай хаяа залгаа нутаг байгаан хэхэхэ
Чойрын Хүү хэзээ бичсэн: 11:52, 2010-09-23 | Холбоос | |
Р.Чойномын хойд дүр биш байгаа. Говьд төрнө гэж хэлсэн юм гэнэ лээ
Дажгүй шүү. Ер нь их гоё шүлэгнүүд бичих юмаа. Уншихад урамтайг нь яаана.
Өрнөлийг бодох уу хэхэхэ төсөөлөл байгаад л байна л даа гэхдээ л
Чойрын Хүү хэзээ бичсэн: 09:32, 2010-09-14 | Холбоос | |
Цааших өрнөлийг нь сайн бодож байгаал гүйцээчих л дээ.
Ногоон дарь эх хэзээ бичсэн: 09:27, 2010-09-14 | Холбоос | |