Больчихож.......

2010-09-06,13:03
Сайхан бүсгүйчүүдэд дурлахаан больчихож
Санааширч тэднийг мөрөөдөхөө больчихож
Сар асгаруулан шүлэг тэрлэж гунихаан больчихож
Саатан саатан хүзүүгээн чилээж харахаа больчихож

Гуниг зурах бороон дуслуудаар гансрахаан больчихож
Гурван маралд бодлоо аргамжин зүүдлэхээн больчихож
Гудиггүй зангаар охид хоргоон гудамаар хэсэхээн больчихож
Гутал элээн орчлонгоор хэсэх тэмүүлэл маань зогсчихож.  Би чинь ингэхэд хүн байх аа больчихож...

бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 384 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

магадгүй ээ хэхэ ирмэх
Чойрын Хүү хэзээ бичсэн: 17:08, 2010-09-06 | Холбоос | |
гүү байхаа. тэрхэн зуурын сэтгэлийн илэрхийлэл байх гэж боджийно.
Ногоон дарь эх хэзээ бичсэн: 17:02, 2010-09-06 | Холбоос | |
Харин тэгээд л больчих юм уйлах
Чойрын Хүү хэзээ бичсэн: 16:51, 2010-09-06 | Холбоос | |
Ийм залуугаараа хүүхэнд дурлахаа болино гэж байхуу? баярлах баярлах баярлах
Ногоон дарь эх (зочин) хэзээ бичсэн: 16:44, 2010-09-06 | Холбоос | |
Харин тийм ээ. Хат сууна гээч нь юм болов уу хохохо хэлээ гаргах
Чойрын Хүү хэзээ бичсэн: 14:40, 2010-09-06 | Холбоос | |
Больчихсон бол болоо доо дахиж шаналахгүй, зүрхээ зүсүүлэхгүй амар nerd
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 14:21, 2010-09-06 | Холбоос | |
Харин л дээ хө ирмэх Тийм ч биз үгүй ч биз ярзайтал инээх
Чойрын Хүү хэзээ бичсэн: 14:15, 2010-09-06 | Холбоос | |
хэхэ. Чи чинь харин одоо л хал үзсэн халуун чулуу долоож буй мужик болох гэж байгаам бусуу ккккккк smug smug
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 14:01, 2010-09-06 | Холбоос | |



:-)