Намар аа гэж. Уйтгар уугьж гуниг асгарах цаг сан уу.............
Намираа хуран сэтгэл хөлөргөсөн
саарал намар
Навчис нь гунигтай шүүдэр мэлтрүүлэн
толгой бөхөгөр
Буцаж яваа наран илч муутай
өдрийг өнгөрөөнө
Буруутан болсон гэнэн зүрхэн
хоног тоолон
хорвоог туулан
нууцхан хайрлан
нулимстай зүүдлэн
чамайгаа санана.
Намраар буцах тогоруу гэгэлгэн бодол орхино.
Хөндий даган цайрах жихүүн цайвар бороо зүсэрнэ
Хөдөс борогхон толгод цэцэгсийн шүүдэрт жиндэнэ
Хөглөж амжаагүй үгс эргэн хурган бодолд зангирна
Хөвөрч одох цуваа гунигт нүднээ алсрана
Намраар буцах тогоруу гэгэлгэн бодол орхино.