Шаналсан тэгээд больсон

2010-08-25,11:03
Шаналсаан шаналсан би их шаналсан
Шар тос шиг үлбэгэр наран дор шатаж шаналсан
Шарз, хорзны гашуун дөлөнд шартаж шаналсан
Шанз, ятганы хөнгөн хөгөнд уярч шаналсан
Шалбааг, дусаалын усанд үйж үхтэлээ шаналсан.
Одоо би шаналахаа больсоон
Олны дундаас түүнийгээ хайхаа больсон
Охид бүхэнтэй түүнийгээ жишихээ больсон
Орой, шөнийн зүүдэндээ түүнийгээ үзэхээн больсон
Онгод урсгаж түүндээ зориулдаг шүлгээн бас бичих ээ больсоон
бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 421 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Тэгнэ ээ болино оо 2уулаа
Хоюулаа одоо шаналгаад байгаа ээмэгтэйчүүдийг мартаад эймээр гое ээнэргэ дүүрэн инээгээд л гүйгээд байна аа хө.
Чойрын Хүү хэзээ бичсэн: 09:41, 2010-08-26 | Холбоос | |
Шаналсаар байгаад бүүр шальчийж цорлоо...Одоо болиноо 2уулаа тиймээ хөгшөөн...
Зоригт ван хэзээ бичсэн: 22:35, 2010-08-25 | Холбоос | |
Тиймээ шаналах чинь хэцүү ш дээ. Гэхдээ хайрын төлөө шаналж байгаадаа би баярлаад байдаг юмаа. Гэхдээ л шаналгаж байгаа тэр хүнийг дээ. хэхэ
Turbold хэзээ бичсэн: 20:41, 2010-08-25 | Холбоос | |
Яадагийн би зөндөө шаналсан тэгээд больсон
Намайг шаналж байх үед ач холбогдол өгч анхаарал тавин намайг шаналалаасаа гарахад минь туслаж дэргэд байсан, холоос ч гэсэн дэмжиж байсан бүгдэд баярлалаа. Би одоо шаналахгүй ээ
Чойрын Хүү хэзээ бичсэн: 17:20, 2010-08-25 | Холбоос | |