Сар нэг л гэрэл муутай.

2010-08-05,15:48

Сар нэг л гэрэл муутай.

    Үдшийн тэнгэр үүрэглэж байсан болоод ч тэр үү

    Үүлэн хөшиг өтгөн болоод ч тэр үү

    Үзүүргүй сэтгэл гунисхийсэн болоод ч тэр үү

    Үзэх нүд нулимстай болоод ч тэр үү

Сар нэг л гэрэл муутай.

 

Одод нэг л бүүдгэр.

     Дэнлүү саран гэрэл муутай болоод ч тэр үү

     Дээвэр дэлдэх салхин уйтай болоод ч тэр үү

     Дэлгэлгүй удсан санаашрал их болоод ч тэр үү

     Дэргэж одсон нойр ирэхгүй болоод ч тэр үү

Одод нэг л бүүдгэр.

бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 404 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

харин би яагаадыг нь ойлгож байна өө smug
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:37, 2010-09-08 | Холбоос | |
hi
hi
muugii0907 хэзээ бичсэн: 10:51, 2010-09-08 | Холбоос | |
Ойлгосонгүй хэлээ гаргах
luna хэзээ бичсэн: 17:16, 2010-08-05 | Холбоос | |
Yagaad gerel muutai bsaniig ni medjagan bol heleed ogooch ho smug

Зассан: Bulgaa88 хэзээ: 2010-8-5 05:23
Чойрын Хүү хэзээ бичсэн: 17:12, 2010-08-05 | Холбоос | |
би тэр өдөр яагаад гэрэл муутай бсан гээч... ярзайтал инээх
luna хэзээ бичсэн: 17:05, 2010-08-05 | Холбоос | |



:-)