Гуниг зурах намар

2010-08-05,15:42

Өтөл тогоруун зогдор шиг

                          саарал намрын тэнгэрнээ

Өвлөөс ичих түмэн бодол

                          гунигт нүднээ алсрана

Бурханлиг дүртэй тэр нэгэн

                          Оюунанаа бүсгүйг эрнэ

Буцаах сэтгэлээ нууж ядан

                           Оюунанаа бүсгүйг тойрно

Аяа чи эргээд ирээч

                           хорвоо дүүрэн баясал өгөөч

Алдаатай амьдралыг минь ирлээч

                           холдсон итгэлээ нээгээч

Шүүдэрт шөнө. Хоосон зүүд

                           дэргэд чи үгүй. Оюунанаа

Шүлэгт захиа. Чамд очихгүй

                           дэндүү үгүйлнэ дээ чамайг. Оюунанаа

 

бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 446 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Баярлалаа Отгоо анд аа
Тэгнэ ээ хө найз нь илүү их сайхан сайхан шүлгүүд бичиж байна аа дахин баярлалаа хө
Чойрын Хүү хэзээ бичсэн: 08:51, 2010-08-24 | Холбоос | |
Zochin Otgoo
Hi, Nz ni chinii blogt setgegdlee uldeej bgaagui yum bn...Sorry, Ene shulgiig chin unshlaa goy bichsen bnaa. Nzdaa amjilt ushuu iluu setgeliin ugee gargasan saihan shulguud bicheerei... гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 17:29, 2010-08-23 | Холбоос | |



:-)