Төрсөн өдрийн мэнд. Ээж ээ...............
Зүйл алаг орчлонгийн зүсийг уурагаараа сүлэн
Зүйдэл эрээн амьдралын гашуун амтыг хүлхэж
Зураг залуу насаа биднийхээ төлөө зорж
Зуур зуурдын салхинд зутраа нь үгүй миний ижий.
Аагандаа багтаж амьтаны үрийг гомдоогоод
Аавдаа хэлж зүрхлээгүйгээн би ижийдээ л хэлдэг
Аргаан бараад зовлон нүүрлээд ирэхэд
Авралын гэгээ ижийн минь сэтгэлд л байдаг аа.
Саяхаан бид ижийдээ эрхэлээд жаалхаан байцгаасан
Сар хоногууд саахалтын тэнд үлдэж бид ургацгаасан
Салаа салаа болон бутлах амьдрал танаас минь эхлэдэгийг
Саруул таныгаа ач нартайгаан жаргаж суухад мэдэрсээн.
Үрийн үр үндэсний нахиа гээд та минь
Үйлийн үр биднийхээ цэцэгсийг услаж суудаг
Үзүүргүй бодлын чагтагаа ач нарынхаа дэргэд задлаж
Үлэг цагаан хайраа цээжнийхээ цаанаа нуудаг
Шүүдрийн мөнгөн дуслыг мянган өглөө цуглуулж
Шүтээн болсон таньдаа алтан аягаар өргөөгүй ч
Шүлгийн хэдэн мөрөөр өөрийн зүрхэндээ мөнхөлнөм.
Ачийг тань хариулж үл барах Арвайн чинээ өчүүхэн үр чинь..