Эр ганцаар эзгүй талд..........Чиний тухай

2010-07-05,11:05
Долоон сарын намуухан шөнөөр
Долоон Бурханы яруухан мишээлттэй
Дотно явсан чинийхээ хайрыг үгүйлж
Дотогшоо санаашран гадагшаа урсан сууна
Шинэдийн сарны туяа асгарсан
Шил шиг оддын гялбаатай шөнөөр
Шивнэж хэлсэн үгсийг чинь дурсаж
Ширэг зүлгэн дээр ганцаар сууна
Зун зуны цэцэгстэй ханьсаж чамайг хүлээдэг
Зургаан долоон сарын салхиар аргадуулж хүлээдэг
Зургын цомгоос жаргалтай дурдатгалаа харж хүлээдэг
Зуу зуугаар үдсэн өдөр хоногуудаа санаж хүлээдэг
Чиний л үнэртэй хэдэн хултар шүлгээ цээжээр уншиж
Чиггүй тэнэх бодлоо оддын дунд аргамжаад
Чийг даасан зуны шөнөөр шүүдэрт нугад эр ганцаар
Чимээ аниргүйн дунд хүслээ шивнэн хэвтнэм.

бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 481 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Жигүүр яагаад хөдөө хотын ялгаа гаргаад байна ай инээх
Инээмсэглэн алхахын хувьд одооноос шинэ дурлалд бэлдээд байгаа гэкү юу хэхэхэ
Амьдрал үргэлжилж байгаа хойно насаараа гунилтай бишдээ харамсал байнга намайг дагадаг ч гэсэн хажуугаар нь бас хүн гэдгээ мэдрэх хүсэл бас уралцаад байх болсоон хэлээ гаргах
Чойрын Хүү хэзээ бичсэн: 13:21, 2010-08-25 | Холбоос | |
Хөдөөний хүү нийслэл хүү болохийн цагт дурсамж болгоноо мартах, сэтгэл татам дур булаам бүхнийг харахдаа ирээдүйд инээмсэглэн алхах болно гэдгийг нь мэдэжийнэ smug smug smug
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 12:41, 2010-08-25 | Холбоос | |
Үнэхээр гоё бичжээ.
Ногоон дарь эх хэзээ бичсэн: 12:36, 2010-08-25 | Холбоос | |
Үнэхээр гайхалтай бүтээл байна.
Чимээ аниргүйн дунд хүслээ шивнэн хэвтэх би дуртай.
diligence-go хэзээ бичсэн: 08:56, 2010-07-26 | Холбоос | |
hvchtei bndaa
hvnii hvnd temvvlsen heweer vv?
Алтангадас хэзээ бичсэн: 12:11, 2010-07-15 | Холбоос | |
Гоё шүлэг бна... ярзайтал инээх
luna хэзээ бичсэн: 14:08, 2010-07-05 | Холбоос | |
smug smug smug
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 12:51, 2010-07-05 | Холбоос | |



:-)