Энэ улиралын аваргын цувралд LALakers түүхийг эргүүлэн аваргаллаа..

2010-06-18,12:27
Өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар 09:00 д Los Angeles хотын Staples Center -т 2009/2010 оны NBA - н аваргын төлөө цувралын 7 дахь тоглолт эхэллээ. Тоглолт маш ширүүн өрсөлдөөн дунд эхлэсэн ба зочин баг болох Boston Celtics -нхэн онооны давуутай байдлаар 1 дүгээр үеийг тэргүүлсэн юм. Үүн дээр LALakers-нхан маш богино хугацаанд дүгнэлт хийснээр тоглолт эргэж эхлэсэн ба багийн лидер К.Брайнтын довтлогоо эл өөр хангалттай байсангүй. Гэвч бусад тоглогчид аваргын төлөө гэсэн өндөр хүсэл эрмэлзлэлтэй тоглолтоор эсрэг багаа дарж авлаа. Тэр тусмаа энэ багт зөвхөн аваргын төлөө ирсэн Р.Артэст хүсэл мөрөөдлийнхөө төлөө чин хүслээр тэмцэж өөрийгөө болоод багийн нөхдөө сэргээн тоглож гайхалтай үр дүнд хүрч чадлаа. Түүний хүсэл мөрөөдөл биеллээ. Тэрээр өнөөдөр 20 оноо, 5 самбар, 5 бөмбөг таслалт хийж үр бүтээлтэй тоглолтынхоо үр дүнд аварга болж чадлаа. Түүний үндсэн үүрэг бол оноо авах бус эсрэг багийн лидер П.Пиерсийг хамгаалан тоглох байсан ба тэрээр энэ үүргээ хангалттай биелүүлсэн ба П.Пиерс энэ тоглолтод 20 хүрэхгүй оноо зулгаасан юм. Тоглолт 3 дугаар үеийн эхэн хүртэл ерөнхийдөө зочидын давамгайлал дор өрнөж байсан ба Д.Фишер бага зэргийн бэртэл аван талбайг орхиод хэсэг хугацааны дараа эргэн ирэхдээ гайхалтай холын зайн шидэлтээ оновчтой болгосоноор тооны харьцааг 64:64 болгон тэнцүүлж тоглолтыг эргүүлэн багийн нөхдөө сэргээж чадсан. Үүнээс хойш тоглолт LALakers -н тал эргэсэн ба аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт гэх утгаараа 2 багийн хамгаалалт энэ өдөр гайхалтай байлаа. 
Эл 2 баг түүхэндээ финалд 4 удаа 7 дахь тоглолт гаргаж байсан ба бүгдэд нь Boston Celtics аваргалж байсан гэсэн статистикийг тэд эргүүлж тэрхүү түүхэн хар цувралыг зогсоож чадлаа. Багийн лидер муухан тоглолт үзүүлсэн ч сүүлийн 4 дүгээр үед багтаа хэрэг болж мөн багийн нөхдөдөө итгэл өгч байснаараа тэд аварга болж чадлаа. NBA - н түүхэн 2 багийн аварга болсон харьцаа ойртсоор. Boston Celtics 17 удаа аварга болсон бол LALakers ийнхүү 16 дахь удаагаа өөрсдийн гэртээ аварга боллоо. Дараа жил 17 дахь удаагаа аварга болох болтугай хэмээн ерөөе. 
field goalsrebounds
  pos min fgm-a 3pm-a ftm-a +/- off def tot ast pf st to bs ba pts
R. Artest F 46:01 7-18 2-7 4-5 -1 3 2 5 1 3 5 4 0 2 20
P. Gasol F-C 42:12 6-16 0-0 7-13 +7 9 9 18 4 2 0 1 2 5 19
A. Bynum C 18:32 1-5 0-0 0-0 -12 4 2 6 0 2 0 0 0 0 2
K. Bryant G 44:51 6-24 0-6 11-15 0 4 11 15 2 4 1 4 0 0 23
D. Fisher G 30:27 4-6 2-2 0-0 -5 0 1 1 2 3 1 0 0 0 10
L. Odom   34:32 3-8 0-3 1-2 +13 3 4 7 2 0 0 1 1 0 7
J. Farmar   12:44 0-3 0-1 0-0 +10 0 0 0 0 2 0 1 0 0 0
S. Vujacic   04:41 0-2 0-1 2-2 +9 0 1 1 0 2 0 0 0 0 2
S. Brown   05:25 0-1 0-0 0-0 -1 0 0 0 0 1 0 0 0 0 0
J. Powell   00:34 0-0 0-0 0-0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
D. Mbenga DNP - Coach's Decision
L. Walton DNP - Coach's Decision
Total   240 27-83 4-20 25-37   23 30 53 11 19 7 11 3 7 83

field goalsrebounds
  pos min fgm-a 3pm-a ftm-a +/- off def tot ast pf st to bs ba pts
P. Pierce F 45:34 5-15 2-3 6-6 +1 1 9 10 2 4 1 3 1 1 18
K. Garnett F 38:07 8-13 0-0 1-1 -4 0 3 3 2 5 0 2 4 1 17
R. Wallace F-C 35:36 5-11 1-4 0-0 -4 2 6 8 2 6 0 0 2 1 11
R. Allen G 45:16 3-14 2-7 5-6 0 0 2 2 2 3 3 4 0 0 13
R. Rondo G 44:53 6-13 1-2 1-2 -3 4 4 8 10 2 1 3 0 0 14
G. Davis   20:50 2-4 0-0 2-2 -1 1 8 9 0 4 1 2 0 0 6
N. Robinson   03:33 0-1 0-0 0-0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
T. Allen   05:20 0-0 0-0 0-0 -9 0 0 0 0 1 0 0 0 0 0
B. Scalabrine   00:51 0-0 0-0 0-0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
M. Daniels DNP - Coach's Decision
M. Finley DNP - Coach's Decision
S. Williams DNP - Coach's Decision
Total   240 29-71 6-16 15-17   8 32 40 18 25 6 14 7 3 79

бичсэн: Чойрын Хүү төрөл: Sport | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 458 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

uneheer gaihaltai bailaa gej гоё шүү
lulu хэзээ бичсэн: 11:31, 2010-06-23 | Холбоос | |
алга ташилт алга ташилт алга ташилт
gaihaltai saihan hojil bailaa
arch_tseegii хэзээ бичсэн: 18:10, 2010-06-18 | Холбоос | |



:-)