Бороон дуслаар бодлоо угааж Босоо заяагаа хиймориороо тэгшлээд явна аа.....

2010-06-08,08:59
Удаан хүлээлгэсэн учрал шиг
Уясал дагуулсан намуухан дуслууд
Уйт бодлын гунигийг урсгаж
Урьд шөнө зүрхэнд шивэрлээ.

Зулзаган хусны гэнэхэн навчис шиг
Зун үзүүлсэн аядуухан шиврээ
Зураг гоо охидын сормууснаа бөнжигнөж
Зул цагаахан шөнөөр зүүдэнд дусаллаа



бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 402 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

тэгсээн
сайхан бороо орсон шүү
чи байгаль хүн 2г холбож бичихдээ сайн юмаа ярзайтал инээх гоё шүү
Уйланхай хэзээ бичсэн: 17:25, 2010-06-08 | Холбоос | |
баяртай байна баяртай байна
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:50, 2010-06-08 | Холбоос | |
гоё шүү баярлах
Zurai хэзээ бичсэн: 10:29, 2010-06-08 | Холбоос | |



:-)