ДАШТ- ий үеэр эхнэр болоод найз охидуудад бүх эрэгтэйчүүдийн зүгээс өгөх зөвлөгөө
1. 2010 оны 06.11-07.11-ы хооронд хэвлэл мэдээллүүдийн спортын буланг анхаарна уу, ингэснээр ярианд оролцож болно. Хэрвээ дээрх зааврыг биелүүлэхгүй бол би чамайг тоохгүй шүү, битгий үглээд байгаарай.
2. ДАШТ-ий үеэр зурагт ерөөсөө л минийх, үүнийг эсэргүүцнэ гэсэн ойлголт байхгүй шүү. Удирдлага руу хальт л харвал нүдээ алдаж магадгүй шүү.
3. Тоглолт үзэж байхад зурагтын урдуур явах зайлшгүй шаардлага гарвал надад түвэг удахгүйгээр газраар мөлхөн гарч болно. Эсвэл ямарч хувцасгүйгээр нэг л удаа гарна шүү. Тэгвэл яахав хальт нэг дагуулж харж болох юм.
4. Тоглолтын үеэр чамайг хоол унданд зарахаас бусад үед би сохор, дүлий, хэлгүй гэж л мэдээрэй. Чамайг сонсох, хаалга үүд тайлах, утас авах, хүүхэд харах гэх мэтийг хийнэ гэж бодож байгаа бол гоньж шүү.
5. Хөргөгчийг байнга пиво, хоолоор цэнэглэх бол муугүй санаа шүү. Тэгээд манай найз нар ирж архидахад битгий муухай царайлаад байгаарай. Хариуд нь чи шөнийн 4 цагаас өдөр намайг шараа тайлтал зурагт үзэж болно.
6. Миний дэмждэг баг хожигдоод би уурлаж байвал битгий “тайвшир, энэ чинь зүгээр л тоглоом шд”, “битгий санаа зов, дараа нь л хожино шд” г.м. тэнэг тэнэг юм яриад байваа. Чи хэзээ ч надаас илүү хөлбөмбөгийг ойлгохгүй, сэтгэлийг тайтгаруулах гэсэн үг чинь улам л уур хүргэнэ гэхээс надад тус болохгүй шүү.
7. Чи надтай хамт сууж ганц л тоглолт үзэж болно. Хэрэв ярих шаардлагатай бол тоглолтын дундуурх завсарлагааны үеэр ярьж болно. Жич: Ганцхан л тоглолт шүү.
8. Гоолын давталтууд маш чухал, би өмнө нь үзсэн үзээгүй нь хамаагүй, ахиж үзнэ, олон удаа.
9. Найз нөхөд, хамаатан садан чинь элдэв ажил явдалтай болвол дэмий гэж хэлээрэй, учир нь
а)Би очихгүй
б)Би очихгүй буюу
в)Би очихгүй
10. Харин манай нэг найз тоглолт үзье гэж дуудвал би гялс очно.
11. Өдөр болгон гарах ДАШТ-ий тойм бол тоглолтуудаас дутахгүй чухал. Битгий чи энийг үзсэн биз дээ, өөр юм үзье гээд байгаарай. Учир нь би чамайг энэхүү жагсаалтын 2-р зүйлтэй танилцуулна.
12. Эцэст “Ёооё за ядаж 4 жилд ганц л болох юмаа“ гээд донгосоод байх хэрэггүй шүү. Наад үг чинь надад нөлөөлөхгүй яагаад гэвэл ДАШТ-ий өмнө болон дараа нь Премьер Лиг, Ла Лига, Сэрие А, Бүндеслиг, Аваргуудын Лиг, Европа Лиг байгаа.
Жич : Заяагын бичлэг таалагдаад хуулбарлав
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Илүүдэх уу дутах уу үзэх үү
gehdee bi neg togloltiig uzehed untah shaardlagagui
gehdee hichneen ih uzsen ch bombogig toglogchtoi ni harna
gehdee uuj idhiig hosluulah ni todorhoich chi idne gej heleegui
gehdee 2 emegtei neg zaluud iluudhiin bishuu chi 2lang ni adilhan bailgaj chadku
gehdee manai bag huchguu bwal nemelt neg gishuun meniishd
Тоглолт үзнэ л гэнэ хамаагүй л тоглолтыг үзээд ирэхээрээ бөмбөгнөөс өөр юм харахаа больчихдог шд
Идээд л байвал жин нэмнэ шдээ. Уух идэхийг хослуулна...
Чи явахгүү бол зурайг авч явахгүү/хожим чи гомдлоод унана би мэдэж байна/
манай групп гоё гэхдээ хүн нь дутвал баг хүчгүү болно...
ta 2too zoriulsii geeloo
bas bumug uzku toglolt uzii tehuu
bas uuhku idii tehuu
bas bi ywku ta 2 ywchih tehuu
mnai 2 ch hoorgon shuu mani group goy shuu