Мөнгөн хонхны цангинаа - Хөнгөн гунигийн цамнаан

2010-05-21,08:06

Аз жаргалын үүд хүн бүхэнд нээлттэй
Асар энэхэн хорвоод мөрөө үлдээх жамтай
Алдаж оноохоос айдаг хүмүүн гэсэн нэртэй
Амьдрал хэмээх орон зайд жигүүр дэвэн дүүл. Дүү минь

Саяхан л ирсэн он жилүүд нандин дурсамж болон үлдэж
Сайхан үерхсэн нөхөд чинь салаа замаар цувж
Баяр гунигын санаашралаа эл өдөр л задгайлж
Баяртай учрах ерөөлийг багш нартаа өргө дөө. Дүү минь

Чилийсэн урт оюутаны жилүүд чинь дурсгалын цомог болоод л
Чиг нийлсэн найзууд тань чимээгүйхэн дотроо мэгшээд л
Дасаж ээнэгшсэн ордон чинь баярын тууузаар инээгээд л
Далай уужим багш нар тань бахдалын өнгөөр мишээгээд л

Сул асгарах сувдан дусал, тэвэр дүүрэн цэцэгс
Сургууль цалгиасан инээд, цовоо жингэнэх хонхос
Оргилуун дарсны олон буудлага, энгэр чимэх Ромбо
Оюутан насны оргил үе, гэрэл зурагнаа үлдэх жаргал

Мартаж боломгүй он жилүүд маргаашнаас дурдатгал болох хойно
Магад олдомгүй энэ л өдрийг миний дүү жаргалтайхан үд.
Хувирч элэх хорвоод хөл тавьж буй нөхөдтэйгээ
Хундага тулга, оргилуун дарсаа оргилуун хүсэлтэйгээ задал.Дүү минь

Мөнгөн хонхныхоо сүүлчийн жингэнээнээр
Мөрөөдөлөө дэлгэн алсад одох андууд аа
Аз жаргалын ерөөл талбиад үнс, багш нартаа үнсүүл
Ахархан энэ л өдрийг дуулж, инээж, уйлж дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. 

ХУИС - ийг төгсөн Мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байгаа хамгаас хөөрхөн хайрт дүү Булган - Эрдэнэдээ аз жаргалын хаалгаар итгэл дүүрэн алхаж ороорой гээд мөнгөн хонхны баярын мэнд хүргээд сайн сайхан, саруул тунгалаг бүхнийг хүсье. Булгаа ах нь 2010.05.21 
 

бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (16) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 39453 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

хонхны баяр сайхан шүү
Зочин хэзээ бичсэн: 22:54, 2018-05-02 | Холбоос | |
onoodor honhnii bayra siisen gehdee ene shulgiig unshaad nulimas asgarch bn
Зочин хэзээ бичсэн: 12:37, 2016-06-03 | Холбоос | |
vneheer goy shvleg bn

Зочин хэзээ бичсэн: 18:21, 2015-05-14 | Холбоос | |
sda yamar ine iim teneg shvleg bichdeg bnaa bvr uur hvrchlee.90 oniih shig shan shvleg bichhee bjdee
Зочин хэзээ бичсэн: 09:45, 2015-04-09 | Холбоос | |
Goe shvleg bna dahin dahin unshaal baimaar geel vvv
Зочин хэзээ бичсэн: 20:11, 2014-05-08 | Холбоос | |
Гоё шүлэгнүүд байна аа. Баярлалаа. 10 жилээ саначихлаа баяртай байна
Мөөгий (зочин) хэзээ бичсэн: 22:14, 2014-05-07 | Холбоос | |
битгий тэнэгт
Зочин хэзээ бичсэн: 21:55, 2014-04-25 | Холбоос | |
sorry
yostoi goy shuleg bnaa. huulaad web deer tavichlaa shu. sorry
miigaa (зочин) хэзээ бичсэн: 10:21, 2013-05-09 | Холбоос | |
баярлалаа. Өөр хонхны баярын шүлэг байна уу
Одгэрэл (зочин) хэзээ бичсэн: 11:32, 2013-04-30 | Холбоос | |
гоё шүлэг болсон байиа
жавка (зочин) хэзээ бичсэн: 21:15, 2012-05-23 | Холбоос | |
svhbaatar aimgiin temvvlel tsogtsolbor surguuliin Narantsetseg bagshtai11g angiin hairt naizuuddaa mongon honhnii bayriin mend hvrgiy. ta nartaa hairtai shvvv
LHAMAA (зочин) хэзээ бичсэн: 09:23, 2012-05-18 | Холбоос | |
shonodoo ongonii bayr waxaxxaxa
ayumi хэзээ бичсэн: 23:53, 2012-04-26 | Холбоос | |
Маш сайхан шүлэг болж
тийм сайхан баярыг ийм муухайгаар битгий төсөөл зоригт ванд
Зочин хэзээ бичсэн: 09:44, 2012-04-26 | Холбоос | |
thanksss
Ih goe shuleg bolon bn. zondoo bayarlalaa. тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт
Зочин хэзээ бичсэн: 16:09, 2010-05-29 | Холбоос | |
vnheer shan nandin dursamjtai much shuu ergen sanhad vrgelj setgeld honogshih torgon agshin naiziinhaa dvvd bayriin mend hurgey
funny_t хэзээ бичсэн: 10:43, 2010-05-21 | Холбоос | |



:-)