Бэлзэг - Хурууны гав
2010-05-20,20:20
Гартаа чимэглэлгүй маань
Гангарах дургүйдээ бус
Эд гутаана гэж ичсэндээ ч бус
Эхнэр болох нэгэн олдоогүйдээ ч бус
Дусал нулимсны үнэгүйд нь бус
Дураар тонгичох эрх чөлөөг билэгддэгт нь бус
Нэг л хүн, нэг л учрал зүрхэнд явдагтаа
Нисээд одсон хайрандаа дэндүү их дассандаа
Солилцож явсан гоёхон бөлзгөө бутлаад
Сонихон үртэсийг нь сахиуслан зүүж хадгалаад
Давчуухан хорвоод ганцаардаж явахдаа
Дахиад алдахгүйн тангараг өргөн уйлахдаа
Хайр гэдэг аугаа хүчтэй бөгжөөр хоёр сэтгэлийг баттай холбосоны дараа л
Харин тэр “ Хурууны гав ”-ыг зүүж явъя гэснийх юм аа.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
хожмын нэг өдөр зүүсэн аваа сайн авч явахын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлий
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 17:54, 2010-06-10 | Холбоос | |
zurag ni goe yum
Зочин хэзээ бичсэн: 14:20, 2010-06-09 | Холбоос | |
шүлэг бол урсаж байна.. хурууны гав байхдаа яахуу дээ гэхдээ гоё бичиж
Анахай хэзээ бичсэн: 18:59, 2010-05-23 | Холбоос | |