Улаан тэнгэрийн дор........

2010-05-09,16:03
Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л

Уурласан хүүхэн шиг хахирган хаврын үдэш
Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л
Уйтай бодлоор өөрийгөө залхааж, тамхиа сороод л
Урт холын санаашралаар урамгүйхэн гэрээдээ дөхнө.

Дуунд гардаг дулаан хавар, хайр яач ваа
Дусал бороо, цэцэгсийн үнэр хаач ваа

Уусан согтуус шиг шуургатай шөнийн гудмаар
Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л
Усан нүдээр уураа дарж, захаан босгоод л
Улс амьтаны жимээр уцаартайхан гэрээдээ дөхнө

Уярал дууддаг усгал харц, уяхан хавар хаач ваа
Усны шувууд, ганган охид яач ваа

Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л
бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 371 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)