Хүйтэн байна.

2010-05-09,15:47
Хүйтэн байна. Хүсэл бодол минь унтаж байна.
Хүнийрхэж та нар намайг адлаж байна
Хүрэн улаан зүрх минь жиндэж байна
Хүйлэн орчлонд би даарч байна.

Жихүүн байна. Жил өдрүүд хүйтэрч байна.
Жингийн цуваанаас та нар намайг гээж байна
Жирийн бүхнээс чинь би залхаж байна
Живсэн усандаа би хөлдөж байна.

Даарч байна. Дассан бүхэн минь үгүйлэгдэж байна.
Давс шиг гашуун үгээр та нар намайг түлж байна
Далдын давалгаанд итгэл, бодол минь төөрч байна
Даруулгагүй уусан дарсандаа би чичирч байна.

Хүйтэн байна. Хүний орчлон мөс шиг байна.
Хүлээсэн бүхэн минь надаас зугтаж байна
Хүжийн гал төдий итгэлийг минь хөлдөөж байна
Хүдэрхэн бие минь царцаж эхлэх нь. Намайг дулаацуулаач...........
бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 336 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)