Үдэш.......Шөнө.......Үүр

2010-05-07,22:46
Үлгэр жаргалтайхан өндөрлөж, хүүхдүүд үргэлжлүүлэн зүүдлээд л
Үнгэгдсэн даавууны булан сарны бүдэгхэн туяанд цайрч зүүрмэглээд л
Үл оршихуйн мянган бодол үлбэгэрхэн бидэрч тэнэсээр л
Үдэш, шөнийг ялгаж үл чадан үхээрийн салхин исгэрэх дууг даган дуулсаар л
Үсээр нь, зүсээр нь хүүхнүүдийг ээлжлэн сольсоор л
Хүн төрхтөний амрах цаг хугацаа
Хүслээрээ байх миний алдрах тэрхэн агшин.......

бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 393 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)