Анд нартаа.........

2010-05-07,19:44
Замын дундаас бид нэгнээ олж
Залуу насны түүхээ бичилцэж
Заяа зургаа хамтдаа зуралцан
Замбуу энэхэн орчлонд андууд болсоон бид

Олны давалгаанд оргилон цолин явахдаа
Онцолж тэднээс нэгэндээ ууссан, биесээ түшсэн
Онож алдах гэнэхэн насаа нөхөрлөлөөр тэгшилсэн
Охидын харцыг унагаж, охидоор өөрсдийгөө чимсэн андууд болсоон бид

Хүрдэт орчлон эргэж, он жил алславч
Хүүхэд зангаа гээж, оюутан ахуйгаа мартаагүй
Хүний л дээд, миний л андууд минь
Хүж дэлхийн энгэрт хамтдаа тодорно оо. Бүгдээрээ. Та нарыгаа холд ч, ойрд ч санаж, та нараараа дутаж явнаа муу найз нь...
бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 330 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)