2010-05-06,22:19

Намираа хуран сэтгэл хөлөргөсөн

                             саарал намар

Навчис нь гунигтай шүүдэр мэлтрүүлэн

                            толгой бөхөгөр

Буцаж яваа наран илч муутай

                            өдрийг өнгөрөөнө

Буруутан болсон гэнэн зүрхэн

                            хоног тоолон

                            хорвоог туулан

                                 нууцхан хайрлан

                                 нулимстай зүүдлэн

                                                  чамайгаа санана.


Доголон нулимс сэтгэл дэвтээн алгуурхан урсана

Долоон Бурхан зовлон хугасалж дэргэд хононо

Гашуун нулимс шингэсэн нойтон дэрээ тэврэнхэн

Гандуухан сэтгэлээ аргаданхан гүн нойронд автана.

 

Сэтгэл хувирсан тэр л намрын уйт сарууд

Сэвтэж гундсан хайр бороо болон уйлагнаж

Сэвэлзэх салхины аясаар навчис болон хийсэж

Сэмрэн сэмрэн аяглахуй гашуудлын нулимс дуслана.

 

Цаг нь болоход наран

            өдрийн нойроо авахаар

                          сүүдэрлэн сүүдэрлэсээр амрахад

Нуман дугираг саран

            болзоондоо яарах бүсгүй шиг

                          хөнгөн дэгдсээр айсуй

Царгиа хаврын бээрэг яргуй

             хонгорхон бүлээхэн дуу хүсэн

                          зуныг даллан уясахад

Нуур амгалан сэтгэлд

             бодлын гэгээхэн хун

                           сүүн сүүдрээ үлдээж орхиод

                                    харь орныг зорин одлоо.

 

бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 347 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)