2010-05-06,22:12
Сэтгэл алдрах тэрхэн цагт
зүрх буруутан болох нь элбэг
Сэмэрсэн итгэл гэгэлзэх үед
зүүд хүртэл тохуурхах нь даажинтай
Нулимсаар даруулсан сүүлчийн
гашуудалт шөнө үл мартагдана
Нурсан амьдралынхаа туурин дээр
дурсамж бүхэнээ орхин
эргэж харахгүй алхана аа.
Буян нүгэл орчилдсон зэвхий саарал хорвоод
Буугаад мордох зэрвэсхэн үедээ бүлээн хайраа ивэлгэж
Буцааж нэхэхгүй өглөгч зангаар бүгдэд харамгүй түгээж
Будант орчлонгийн өнгийг цагаан сүүгээрээ сүлэхээр
Бүсгүй танхи заяанд Бурханы зараалаар ирсэн
Бүрэг ичимхий дүртэй Монголжингоод би хайртай.