Ажил хийх сонирхол алга.......Гэхдээ өнөдрийн хувьд
2010-04-28,16:38
Өнөөдөр ажил хийх сонирхол нэг л төрж өгөхгүй. Санаа сэтгэл тогтохгүй гэгэлзээд л. Гадаа гарч галзуу улаанаа угзарлаа. Тэгсэн ч тайван бус хэвээр. Ажлын цаг дуусгаад сайхан зааланд хөлсөө гарганаа өнөө орой. Өдөр болгон нэг л таньдаг ихэмсэг, яравгар, бялдууч, долдой, дорой гэх мэт хэдэн хүн харж хэлэлцэж, ярилцаж тэдэндээ уусаж дагаад хөгшин ахуйд суралцах маягтай. Би залуу хүн. Гэтэл заримдаа залуугаа мартах шахах юм. Хийдэг ажил хэвийн. Хүмүүсийн надад хандах, миний зүгээс хүмүүсд хандах хандлага мөн л хэвийн. Уйтай ажил. Гэхдээ ажил нь биш хүмүүс нь л миний бухимдалыг төрүүлэх юм. Хамт олонтой байх сайхан ч хүн чанараа алдаж байгаа багтай, будагтай төрхнүүдийг харахаар л. Хүмүүс бүгд л жүжигчин. Хэн нь харин хэнд таалагдах, үнэлгээ авах тал дээр авъяасаа сорсин бэртэгчингүүд. Гадаа ч , энэ ханан дунд орж ирээд ч хүмүн гэх хүйтэн сэтгэлтэнүүд нэгнээрээ тоглож, нөгөөгөө тавлаж сэтгэл нь сэмхэн ч гэсэн баясаж явцгаах юм. За за бүгд тийм хойно. Би ч бас бусдын нүдэнд тийм харагдаж хүн хүний зэвүү хүргэж явдаг байх даа. ажил хурдан тараасай.