
Хүний л үр, миний л амраг чамайгаа үгүйлэн суухад цаг хугацааг үл ажирнам. Хавар хүмүүн бүхэнд хамгийн сайхан улиралаар төсөөлөгдөж илч дулаан амьсгал чийглэгхэн агаараараа бүхнийг тэтгэдэг бол миний хувьд харин эсрэгээрээ намар оройн навчис уйтгартайгаар хийсэх шиг сэтгэлд минь төөрсөн түмэн бодлууд хуйлрана. Чихэнд наалдацтай үгс чийглэг халуухан навчин уруул чинь үгүй болж зөвхөн сайхан амтыг, мэдрэмжийг амсаж асан үе минь сэтгэлд өдөр бүр цаг хором тутам дүрэлзэн байх дурдатгал төдий үлдсэн гэж үү. Төрсөн нутгаа санасан аяны шувууд шиг, төгөлдөр орчлонг өнгө засах анхны бороон дусал шиг, төөрч үлдсэн янзага эхээдээ тэмцэн цойлох шиг, төмөр болсон зүрхийг минь чийглэн сэтгэлийн ганг минь тайлан чи минь хэзээ ирэх бол. Чамгүй угтаж, үдэж буй цаг хором бүхэнд би хаврын шороо шиг шуурч, намрын цэцэгс шиг даарнам. Оюунанаа..........................