Өнөө шөнө........
2010-04-27,23:48
Шөнө нойр хүрэхгүй юм. Түүнийгээ хол байх энэ бүх хугацаанд би маш их санаашралд автнам. Гадна төрхөндөө энгийн байдагаараа байж ажлаа хийгээд тоглоод л гүйж хариаж явна. Шөнө гэдэг ганцаардалд умбуулсан урт удаан хугацаа юм даа. Түүнийхээ дэргэд хэсэгхэн зуур унтахдаа сайхан гэгч нь амраад босоод ирдэг байж. Ядрах гэсэн зүйлгүй. Хамаг бие чангараад эр хүний жавхаагаар гялалзаж явсан би одоо нэг л унжгар. Шөнийг хөл бөмбөг сагс үзэж аль болох түүнийхээ талаар бодохгүй өнгөөрөх гэж тэрүүхэн тэндээ өөрийгөө хуурах гэж овоо юм болно. Тоглолтууд улам сонирхолтой болж хобби хөдөлгөж байгаа ч тоглолт дуусна. Дахиад л нойр хүрэхгүй. Хүн л юм хойно үүр шөнийн зааг үнэг чонын гүйдлийн үеэр багахан дуг хийх боловч мөн л зүүдэндээ чамтайгаа учирна. Гэхдээ энэ бүхэн хамгийн сайхан үе. Гэвч энэ бүхэн удаан үргэлжлэхгүй ажлын цаг, босох хугацаа болсныг зарлаж утасны сэрүүлэг чихний хажууд ёрын муухайгаар цочоон сэрээнэ. Бушуухан босож хувцаслан гарахдаа түүн рүүгээ залган сайхан амарсаныг нь асуун мэнд мэдэж ажлаа сайн хийгээрэй гэж захин ажлынхаа унаанд урам муутайхан суун ажлаадаа явж дарамт өдөр эхлэнэ. Хамгийн жаргалтай, сайхан мэдрэмж өгөх цаг хугацаа бол одоо надад үүр шөнийн зааг дахь богинохон ч сэтгэлд өег зүүд минь л юм даа. Чамтайгаа зүүдээрээ дамжин учирсаар..............Өнөө шөнө бидэн зүүдэндээ ямар аз жаргал эдлэх бол. Өнөө шөнө. Үүр хурдан болоосой. Өнөө шөнө...................................Зүүдэндээ учирья амрагхан минь......Намрын навч шиг уруул дээр чинь зуны сэвшээ шиг намуухан салхин үнсэлтээр үнсэж хорвоогын хамгийн сайхан бүүвэйг аяланхан чамайгаа энгэртээ наан, зүүрмэглэнхэн мишээхийг чинь харан шөнийг өнгөрөөе. Сайхан зүүдийг чинь манаж хонон өглөөн тунгалагт ярилцъя амрагхан минь.........Өнөө шөнө...................Өнөө шөнө...........