Дөнгөж сая.........

2010-04-27,22:47
Дөнгөж сая би түүнтэйгээ ярилаа. Тэр маань надтай ижил сонирхолтой бүсгүй л дээ. Сагсан бөмбөг муугүй тоглочихно. Их сургуульд сурч байх үедээ бид хоёр ижил медаль авдаг байлаа. Манай багийг аварга авах үед тэдний баг ч аварга болж, мултарах үед цугтаа мултарч, хүрэл медалаа голон зогсоцгоодогсон. Тэр цаг үе сайхан байж дээ. Би сая найз нар дуудахаар нь зааланд тоглох гээд гарахдаа ярихад тэр маань бас ажлынхантайгаа зааланд тоглох гэж байна гэлээ. Сая тоглож дуусаад орж ирээд ярихад сайхан тоглосон болсонгүй ажлынхан гар бөмбөг тоглоод сагс тоглох хүн байсангүй гэж байна. Энэ ч хэцүү л дээ. Манай ажлынхан бас байнга волейбол тоглоод надтай тоглох хүн байдаггүй юм. Тэгээд би гэдэг хүн чинь волейболд овоо гаршиж байна. За  хадуураад баахан зүйл биччихлээ. Оюутан байхад тэр маань тэмцээн болгон дээр ирж манай найз нартаа цуг манай багийг дэмждэг байж билээ. Бид хэд МУИС-н аваргаар манай хүний хийж ирсэн цуйванг одоо иднэ тоглож дуусаад иднэ гэж маргалдсаар байгаад цуйвангаа идчээд чихэлдсэн хүмүүс хожигдож билээ хэхэхэ. Түүнийхээ багийн тоглолтыг ихэвчлэн би шүүдэг байж билээ. Эсрэг баг нь их гомдолтой дургүйхэн байдаг байсан ч юм яридаггүй сэн. Манай хуулийн сургуулийн тэмцээн сайхан болдог байж билээ. Манай Мазаалай баг сайхан баг шүү. Бид 5 хэзээ ч багтаа хүн нэмж аваагүй. 5-аас 3 нь бэртээд л тоглож байж билээ. Түүнийхээ талаар ярих гэж байгаад багийн анд нараа саначлаа. Би түүнийгээ ямар санаж, үгүйлж байна бэ. Бушуухан дулаарч зун болоосой. Ажлын цаг, зав чөлөө гарахгүй юм даа. Сайхан бүхнийг зүүдлэн, гэрэлтэй бүхнийг төсөөлөн мөрөөдөөд сайхан амардаа чи минь. Хайртай дуртай гэх үгсийг үнэ цэнийг нь алдтал би хэлэхгүй ээ. Чи миний чамдаа зориулан бичсэн шүлгүүдээс хамгийн дуртай мөртүүдийн нэг нь болох 4 мөртийг чамдаа уншиж өгөн чамайгаа орчлонт ертөнцтэй цуг бүүвэйлэнхэн амраая даа. Чи минь намайг яг одоо хэлэх үгийг мэдэрч байгаа..........................................................Би чамд ингэж л хэлнэ. Өглөөн тунгалагхан нар цэвэрхэн агаараар өөдрөг ирээдүйгээ харан хоюулаа хамтдаа алхахсан. Баяртай амрагхан минь.
Шүлгийн шивнээ болон урсах
Насан багахан үеийн хонгор
Сүсэг бишрэлийн шүтээн болсон
Нартад ховорхон миний л хонгор.....................................Оюунанаа чамайгаа би ямар их..............................................2010.04.27.    23:06

бичсэн: Чойрын Хүү төрөл: Бодол | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 520 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

mazaalai bagiin hogjoon demjigch
алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 16:11, 2010-06-11 | Холбоос | |
huue hezeee olon ulsiin ohid hojood avargalaad ene ter bsn yum be hehe. gehdee oyutan tsag sanagdchlaa. shan bn. my nz goyo blogtoi bolson bn. huuchin dursamj sanuulsan olon shan zuil bicheeree. angiin and nzdaa amjilt husie. nz ni ooriinhoo nereer orj bn aa. amjilt amjilt
batchimeg (зочин) хэзээ бичсэн: 09:30, 2010-05-06 | Холбоос | |
GOE
gunduu yavhad setgel zahas daviluun yavhad hatuu ug heleh iim l andtai tiim l nugrulsun and mine yum da
Han tenger nuraagu bn hamag bugd bna tenger shig bai and mine
Зочин хэзээ бичсэн: 16:32, 2010-04-29 | Холбоос | |
за тэгүүл чойрын хүү удахгүү болох блогчдийн тэмцээнд блогмныхээ нэрийн өмнөөс орж зэвсгийн эрдэмээ үзүүлж дээ ккккк smug smug
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 16:22, 2010-04-29 | Холбоос | |
Mani ni bna aa
Дажгүй блог нээчихсэн байна ш дээ миний муу найз. Чиний дурсамжуудаас уншсан чинь манийх нь дурсамжууд сэргээд ирж байна ш дээ. Сургуулийн тэмцээн гэж сайхан юм болдог байжээ. Жилд 2-хон болдог ч гэсэн бүтэн жилийн ярианы сэдэв бодог байсан шүү. Хэрвээ оюукаагийн цуйванг идчихээд тоглосон бол хэдүүлээ хожих байсан байхгүй юу? Харин тоглочихоод идье гэснээс болж хожигдсон ш дээ. Бүгд л талбай дээр тоглож байж талбайн гадна байгаа халуун савтай хоол руу харсаар байгаад хожигдчихсон ш дээ. rolling on the floor
BBB (зочин) хэзээ бичсэн: 15:52, 2010-04-29 | Холбоос | |
олон сайхан дурсамжтай эрхэм байнаа
хундага хэзээ бичсэн: 08:49, 2010-04-28 | Холбоос | |



:-)